ТИТ 1:1-4
ТИТ 1:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурханы боол бөгөөд Есүс Христийн элч Паул би Бурханаар сонгогдсон хүмүүсийн итгэл болон бурханлаг байдлын дагуух үнэний мэдлэгийн төлөө элч болгогдсон юм. Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдварт үндэслэсэн юм. Бурхан зохистой цагт Өөрийн Үгийг бидний Аврагч Бурханы тушаалаар надад даалгасан тунхаглалаар илэрхийлжээ. Нийтлэг итгэлийн дагуу миний жинхэнэ хүүхэд болох Титэд би энэ захидлыг илгээв. Бидний Аврагч Христ Есүс ба Эцэг Бурханаас амар тайван, нигүүлсэл нь байх болтугай.
ТИТ 1:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурханы боол бөгөөд Есүс Христийн элч Паул би Бурханаар сонгогдогсдын итгэл болон итгэл сүсгийн дагуух үнэний мэдлэгийн төлөө элч болгогдсон юм. Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдварт үндэслэсэн юм. Бурхан зохистой цагт үгээ бидний Аврагч Бурханы тушаалаар надад даалгасан тунхаглалаар илэрхийлжээ. Хамтын итгэлийн маань жинхэнэ хүүхэд болох Титэд Бурхан Эцэг ба бидний Аврагч Христ Есүсээс нигүүлсэл амар амгалан нь байх болтугай.