РУТ 3:1-5 - Compare All Versions

РУТ 3:1-5 АБ2004 (Ариун Библи, 2004)

Хадам эх Наоми нь түүнд —Охин минь, би чамд амрах газар олж, чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? Чиний шивэгчдийнх нь хамт байсан Боаз манай хамаатан биш үү? Өнөө орой тэр хүн үтрэмд арвай шигшинэ. Тиймээс чи биеэ угаан, тослоод, хамгийн гоё хувцсаа өмсөн, үтрэм уруу оч! Гэвч тэр хүнийг идэж, ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул. Түүнийг хэвтэхэд нь чи түүний хэвтэж буй газрыг ажиглаад, явж түүний хөл хавийг нь сөхөөд хэвт! Дараа нь тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд тэр түүнд —Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв.

Хуваалцах
РУТ 3 АБ2004

РУТ 3:1-5 АБ2013 (Ариун Библи 2013)

Хадам эх Наоми нь түүнд —Охин минь, би чамд амар жимэр байх газрыг хайж, чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? Боаз бол манай ойрын хамаатан. Тэр л чамайг шивэгчингүүдтэйгээ байлгасан биш үү? Өнөө орой тэр хүн үтрэмд арвай шигшинэ. Тиймээс чи биеэ угааж тослоод хамгийн гоё хувцсаа өмсөн үтрэм уруу оч! Гэхдээ чи тэр хүнийг идэж ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул. Түүнийг хэвтэхэд нь чи түүний хэвтэж буй газрыг ажаад, явж очин түүний хөл хавийг нь сөхөөд хэвт! Тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд тэр түүнд —Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв.

Хуваалцах
РУТ 3 АБ2013