РОМ 7:7-9
РОМ 7:7-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүгэл үү? Бүү ийм байх болтугай! Гэхдээ Хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байх байсан. Учир нь хэрэв Хууль «Бүү шунахайр» гэж хэлээгүй байсан бол би шунахайрлыг мэдэхгүй байх байсан. Харин нүгэл тушаалаар шалтаглаж миний дотор зүсэн бүрийн шунахайрлыг төрүүлсэн. Учир нь Хуулиас ангид бол нүгэл нь үхмэл юм. Нэгэн цагт би Хуульгүйгээр амьдарч байв. Харин тушаал ирснээр нүгэл амьдарч, би үхсэн.
РОМ 7:7-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүгэл үү? Огт үгүй! Гэхдээ хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байхсан. Хэрэв хууль «Чи бүү шунахайр» гэж хэлээгүй байсан бол би шунахайрлын учрыг мэдэхгүй байхсан. Харин нүгэл нь тушаалаар шалтаглаж миний дотор зүсэн бүрийн шунахайрлыг төрүүлсэн. Учир нь хууль үгүй бол нүгэл нь үхмэл юм. Нэгэн цагт би хуульгүйгээр амьдарч байв. Харин тушаал ирснээр нүгэл амилж, би үхсэн бөгөөд