РОМ 4:13-25

РОМ 4:13-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

Учир нь ертөнцийн өв залгамжлагч байх болно хэмээн Абрахамд болон түүний үр удамд өгөгдсөн амлалт нь Хуулиар бус, харин итгэлийн зөвт байдлаар байсан аж. Учир нь хэрэв Хуулиар байгсад нь өв залгамжлагчид юм бол, итгэл нь хоосон болгогдсон бөгөөд амлалт устгагдсан юм. Учир нь Хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль байхгүй байна, тэнд бас зөрчил гэж байхгүй. Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үр удамд, зөвхөн Хуулийн үр удамд төдийгүй, мөн Абрахамын итгэлийн үр удамд ч баталгаатай байх юм. Абрахам бол (Энэ нь «Би чамайг олон үндэстний эцэг болгосон» гэж бичигдсэнчлэн ажээ) үхэгсдэд амь өгөгч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм. «Чиний үр удам ийм болно» гэж урьд нь айлдсан ёсоор тийнхүү олон үндэстний эцэг болохын тулд тэр найдах аргагүй үед найдан итгэсэн. Тэр зуугаад насалсан тул биеийнхээ бараг үхсэнийг болон Сарагийнх нь умай үхмэл болсныг мэдсэн хэдий ч итгэлээр дорой болсонгүй. Харин Бурханы амлалтын талаар тэр үл итгэн тээнэгэлзэлгүй, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөн, Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. Тиймээс энэ нь түүнийг зөвт байдалд тооцуулсан ажээ. «Тэр зөвт байдалд тооцогдсон» гэж бичигдсэн нь зөвхөн түүний төлөө бус, бидний Эзэн Есүсийг үхэгсдээс амилуулсан Түүнд итгэж, зөвт байдалд тооцогдох мөн бидний төлөө билээ. Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм.

Хуваалцах
РОМ 4 унших

РОМ 4:13-25 Ариун Библи 2013 (АБ2013)

Абрахам болон үр удам нь ертөнцийг өвлөгч болох амлалтыг хуулиар бус, харин итгэлийн зөвдлөөр хүртжээ. Хэрэв хуулиар байгсад л өв залгамжлагчид юм бол итгэл нь талаар, амлалт нь хүчингүй болохсон билээ. Учир нь хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль үгүй байна, тэнд бас зөрчил гэж үгүй. Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үрд, зөвхөн хуулийн үр удамд төдийгүй мөн Абрахамын итгэлийн үрд ч баталгаатай байх юм. Абрахам нь үхэгсдийг амилуулагч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм. (Энэ нь «Би чамайг олон үндэстний эцэг болгосон» гэж бичигдсэнчлэн ажээ.) Найдварын дээд найдвараар тэр итгэсэн бөгөөд «Үр удам чинь ийм олон болно» гэж урьд нь айлдсан ёсоор түүнийг олон үндэстний эцэг болгосон юм. Тэр зуугаад насалсан тул бие нь нэгэнт үхширснийг болон Сарагийнх нь умай ч үхдэнги болсныг мэдсэн хэдий ч итгэлээр доройтсонгүй. Бурханы амлалтын талаар тэрээр үл итгэн тээнэгэлзэх бус, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөж, амласнаа биелүүлэх чадвартайд нь бүрэн итгэж байлаа. Тиймээс итгэлээр нь түүнийг зөвд тооцсон ажээ. «Тэр ийн тооцогдсон» гэсэн нь зөвхөн түүний тухай бичсэн биш Эзэн Есүсийг маань үхэгсдээс амилуулсан Түүнд мөн итгэх бидний төлөө билээ. Бидний хилэнцээс болж Есүс тушаагдсан бөгөөд биднийг зөвтгөхийн төлөө амилсан юм.

Хуваалцах
РОМ 4 унших