РОМ 4:1-12,16
РОМ 4:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймд махан биеэрээ бидний өвөг болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ? Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш. Сударт юу гэж байна вэ? «Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвд тооцуулсан байна» гэдэг. Ажил хийдэг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог. Харин ажил хийдэггүй боловч, бурханлаг бус хүнийг зөвтгөдөг Түүнд итгэдэг хүний хувьд итгэл нь зөвд тооцогддог. Түүнчлэн Давид бас үйлсгүйгээр Бурханд зөв хэмээн тооцогдсон хүний ивээгдсэнийг ийнхүү хэлжээ. «Хууль бус явдал нь уучлагдаж, Нүглүүд нь далдлагдсан хүмүүс ерөөлтэй. Эзэн нүглийг нь огт үл тооцох тэр хүн ерөөлтэй» гэжээ. Тэгвэл энэ ерөөл нь хөвч хөндүүлсэн хүмүүст хамаатай юу? Эсвэл хөвч хөндүүлээгүй хүмүүст бас хамаатай юм уу? Учир нь бид «Итгэл нь Абрахамыг зөвд тооцуулсан» гэж ярьдаг. Тийм бол энэ нь яаж тооцуулсан юм бэ? Хөвч хөндүүлсэн байхдаа юм уу, эсвэл хөвч хөндүүлээгүй байхдаа юм уу? Хөвч хөндүүлсэн байхдаа биш, хөвч хөндүүлээгүй байхдаа юм. Абрахам хөвч хөндүүлээгүй үедээ итгэлийн зөвийн тамгаар хөвч хөндөх ёслолын тэмдгийг хүлээн авчээ. Тэр хөвч хөндүүлэлгүй итгэдэг бүх хүний эцэг нь болж, тэднийг зөвд тооцуулахын тулд ингэжээ. Мөн хөвч хөндүүлээд зогсохгүй, бас хөвч хөндүүлээгүй байхад нь бидний эцэг Абрахамд байсан итгэлийн мөрөөр мөшгөгч хүмүүст хөвч хөндөлтийн эцэг болов.
РОМ 4:16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үр удамд, зөвхөн Хуулийн үр удамд төдийгүй, мөн Абрахамын итгэлийн үр удамд ч баталгаатай байх юм. Абрахам бол
РОМ 4:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Тиймд махбодоороо өвөг маань болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ? Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш. Бичвэр юу гэдэг вэ гэвэл «Абрахам, Бурханд итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон» гэдэг. Ажилладаг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог. Харин сүсэг бишрэлгүй хүнийг ч зөвтгөдөг Тэрээр, үйлддэггүй боловч Өөрт нь итгэдэг нэгний итгэлийг нь зөвд тооцдог. Түүнчлэн бас үйлсгүйгээр Бурханд зөв гэж тооцогдсон хүний ивээгдсэнийг Давид «Ёс бус явдал нь уучлагдаж, Нүглүүд нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй. Нүглийг нь Эзэн үл тооцох тэр хүн ерөөлтэй» гэжээ. Тэгвэл энэ ерөөл нь хозлуулсан хүмүүст хамаатай юу? Эсвэл хозлуулаагүй хүмүүст хамаатай юм уу? Учир нь бид «Итгэлээр нь Абрахамыг зөвд тооцсон» гэж ярьдаг. Тийм бол энэ нь яаж тооцуулсан юм бэ? Хозлуулсан байхдаа юу, эсвэл хозлуулаагүй байхдаа юу? Хозлуулсан байхдаа бус, хозлуулаагүй байхдаа юм. Абрахам хозлуулаагүй байх үедээ итгэлийнхээ зөвийн тамгаар хозлолын тэмдгийг хүлээн авчээ. Тэр хозлуулалгүй итгэдэг бүх хүний эцэг нь болж, тэднийг зөвд тооцуулахын тулд ингэжээ. Мөн бидний эцэг Абрахамд хозлолоос нь өмнө байсан итгэлийн мөрөөр мөшгөгч хозлуулсан хүмүүст хозлолын эцэг болов.