РОМ 15:4-6
РОМ 15:4-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм. Тэвчээр ба урамшууллыг өгөгч Бурхан нь Христ Есүсийн дагуу та нарыг нэг бодол санаатай байлган соёрхох болтугай. Ингэснээр бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг та нар нэг дуу хоолойгоор алдаршуулахын тул юм.
Хуваалцах
РОМ 15 уншихРОМ 15:4-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Бичвэрийн тэвчээр болон урамшууллаар дамжин бидэнд найдвар байх юм. Тэвчээр ба урамшууллын Бурхан нь та нарыг Христ Есүсийн дагуу нэг бодол санаатай байлган соёрхох болтугай. Ингэх нь бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг та нар санаа нийлж, ам нэгдэн алдаршуулахын тулд юм.
Хуваалцах
РОМ 15 унших






