РОМ 14:6-9
РОМ 14:6-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өдрийг сахигч хүн Эзэний төлөө үүнийг сахидаг. Иддэг хүн нь Эзэний төлөө иддэг. Учир нь тэр Бурханд талархал өргөдөг. Иддэггүй хүн Эзэний төлөө иддэггүй. Тэр ч Бурханд талархал өргөдөг. Учир нь бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй. Хэрэв бид амьдарвал, Эзэний төлөө амьдардаг. Хэрэв бид үхвэл Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдрах ч бай, үхэх ч бай бид Эзэнийх. Учир нь үхэгсэд болон амьд байгсдын аль алиных нь Эзэн байхын тулд үүний тулд л Христ үхээд амилсан билээ.
РОМ 14:6-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Өдрийг бодолцогч нь Эзэний төлөө үүнийг бодолцдог. Иддэг нь Эзэний төлөө иддэг. Учир нь Бурханд тэрээр талархал өргөдөг. Иддэггүй нь Эзэний төлөө иддэггүй. Тэр ч Бурханд талархал өргөдөг. Бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй. Бид амьдарлаа ч Эзэний төлөө амьдардаг. Бид үхлээ ч Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдарлаа ч, үхлээ ч бид Эзэнийх. Учир нь, үхсэн амьд аль алиных нь Эзэн байхын тулд, чухам үүний тулд л Христ үхээд амилсан билээ.