РОМ 1:2-7
РОМ 1:2-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Энэ сайн мэдээ бол Бурхан эш үзүүлэгчдээрээ дамжуулан Ариун Судруудад урьдаас амласан тэр Хүүгийн тухай сайн мэдээ юм. Тэр Хүү нь махан биеэр Давидын удмаас төрсөн бөгөөд ариун байдлын Сүнсээр үхэгсдээс амилснаар сүр хүчээр Бурханы Хүү гэж тодорхойлогдсон бидний Эзэн Есүс Христ мөн. Бид Түүний нэрийн төлөө бүх харь үндэстний дунд итгэлийн дуулгавартай байдлыг бий болгохын тулд Түүгээр дамжуулан нигүүлсэл болон элчийн үүргийг хүлээн авсан билээ. Та нар ч бас тэдний дундаас Есүс Христийнх болохоор дуудагдсан хүмүүс юм. Ромд буй ариун хүмүүс байхаар дуудагдсан Бурханы хайртай бүх хүнд Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь байх болтугай.
РОМ 1:2-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Энэ сайнмэдээг эш үзүүлэгчдээрээ дамжуулан Ариун Бичвэрүүдэд, Бурхан урьдаас амласан нь Түүний Хүүгийн тухай юм. Тэрээр махбодын хувьд Давидын удмаас төрсөн, Ариун Сүнсний хувьд үхэгсдээс амилснаараа хүч чадалт Бурханы Хүү гэж тунхаглагдсан бидний Эзэн Есүс Христ юм. Түүний нэрийн төлөө бүх харийнхны дунд итгэлийн дуулгаврыг бий болгохын тулд Түүгээр дамжуулан нигүүлсэл хийгээд элчийн үүргийг бид хүлээн авсан бөгөөд тэдний дунд та нар ч мөн Есүс Христийнх болохоор дуудагдсан. Бурханд хайрлагдсан, ариун хүмүүс байхаар дуудагдсан, Ромд буй бүгдэд бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христийн нигүүлсэл хийгээд амар тайвныг хүсье.