ИЛЧЛЭЛТ 2:20-23
ИЛЧЛЭЛТ 2:20-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Миний зарц нарыг садарлуулан, шүтээнүүдэд өргөсөн юм идэхийг сурган, төөрөлдүүлэхийг өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд чи зөвшөөрсөн. Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар үйлсээсээ гэмшихийг хүсэхгүй байна. Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв түүнтэй завхайрагчид тэр эмэгтэйн үйлсэд гэмшихгүй бол тэднийг Би үлэмж гайд унагана. Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.
ИЛЧЛЭЛТ 2:20-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Гэвч чиний эсрэг зүйл Надад байна. Юу гэвэл өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд Миний боолуудыг сурган, төөрөлдүүлэхийг чи зөвшөөрсөн. Тэгснээр тэд садар самуун үйлдэн, шүтээнүүдэд өргөсөн юмсыг иддэг ажээ. Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар самуун үйлдсэндээ гэмшихийг хүсдэггүй. Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв тэд тэр эмэгтэйн үйлдэлд гэмшихгүй бол, түүнтэй завхайрагчдыг үлэмж гай зовлонд унагана. Түүний хүүхдүүдийг Би үхлээр хөнөөнө. Би бол оюун санааг хийгээд зүрхийг Нягтлагч гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.