ИЛЧЛЭЛТ 11:1-14 - Compare All Versions
ИЛЧЛЭЛТ 11:1-14 АБ2004 (Ариун Библи, 2004)
Тэгээд надад таяг мэт хулс өгөөд —Бос. Бурханы сүмийг болон тахилын ширээг хэмж. Дотор нь мөргөгсдийг тоол. Сүмийн гадна байгаа хашааг нь орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Тэд ариун хотыг дөчин хоёр сарын турш хөл дороо гишгэчих болно. Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв. Эдгээр нь дэлхийн Эзэний өмнө буй хоёр чидун мод, хоёр дэнлүүний суурь юм. Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч, дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүссэн бол тэр хүн ингэж алагдах ёстой. Өөрсдийнхөө эш үзүүлэх өдрүүдийн туршид тэд бороо оруулахгүйн тулд тэнгэрийг хаах хүч тэдгээрт бий. Тэдэнд усыг цус болгох, хүссэн үедээ зүйл бүрийн гамшгаар дэлхийг цохих хүч бий. Тэднийг гэрчлэлээ дуусгахад ёроолгүй гүнээс гарч ирэгч нэгэн араатан тэдэнтэй тулалдаж, тэднийг дийлж алах болно. Тэдний цогцос нь, сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд хэвтэх болно. Тэнд мөн тэдний Эзэн цовдлогдсон билээ. Ард түмэн, овгууд, хэлтнүүд, үндэстнүүдээс ирсэн хүмүүс тэдний цогцсыг гурван хоног хагасын турш харах бөгөөд тэдний цогцсыг булшинд тавихыг зөвшөөрөхгүй. Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч цэнгэцгээнэ. Тэд нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм. Гурван хоног хагасын дараа Бурханаас амийн амьсгал гарч тэдний дотор ороход тэд хөл дээрээ зогсов. Тэднийг харж байсан хүмүүсийг үлэмжийн айдас нөмөрлөө. Тэнгэрээс чанга дуу гарч —Наашаа гараад ир гэж өөрсдөд нь хэлэхийг тэд сонсов. Тэд үүлэн дотор тэнгэр өөд одлоо. Дайснууд нь тэднийг харав. Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөнд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв. Хоёр дахь гай тотгор өнгөрлөө. Харагтун, гурав дахь гай тотгор даруй айсуй.
ИЛЧЛЭЛТ 11:1-14 АБ2013 (Ариун Библи 2013)
Тэгээд надад таяг мэт саваа өгөөд —Бос. Бурханы сүмийг, тахилын ширээг болон тэнд мөргөгсдийг хэмж. Сүмийн гаднах талбайг орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Ариун хот дөчин хоёр сарын турш талхлагдах болно. Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв. Тэд бол дэлхийн Эзэний өмнө буй хоёр чидун мод, хоёр дэнгийн суурь юм. Хэрэв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч, дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл ингэж алагдах ёстой. Өөрсдийнх нь эш үзүүлэх өдрүүдэд бороо орохгүйгээр тэнгэрийг хаах эрх мэдэл тэдэнд бий. Тэдэнд усыг цус болгох, хүссэн үедээ зүйл бүрийн гамшгаар дэлхийг цохих эрх мэдэл бий. Тэднийг гэрчлэлээ төгсгөхөд оёоргүй гүнээс гарч ирэх нэгэн араатан тэдэнтэй тулалдаж, тэднийг дийлж алах болно. Сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд тэдний цогцос хэвтэх болно. Тэнд мөн тэдний Эзэн цовдлогдсон билээ. Ард түмэн, овгууд, хэлтнүүд, үндэстнүүдээс ирсэн хүмүүс тэдний цогцсыг гурван хоног хагасын турш харах бөгөөд цогцсыг нь булшинд тавихыг зөвшөөрөхгүй. Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч, цэнгэцгээн, нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм. Гурван хоног хагасын дараа Бурханаас амийн амьсгал гарч тэдний дотор ороход тэд хөл дээрээ зогсов. Тэднийг харж байсан хүмүүсийг үлэмжийн айдас нөмөрлөө. Чанга дуу тэнгэрээс гарч —Наашаа гараад ир гэж өөрсдөд нь хэлэхийг тэд сонсоод тэд үүлэн дотор тэнгэр өөд одоход дайснууд нь тэднийг харав. Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв. Хоёр дахь гай тотгор өнгөрлөө. Харагтун, гурав дахь гай тотгор даруй айсуй.