ДУУЛАЛ 95:1-5
ДУУЛАЛ 95:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан, Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая. Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая. ЭЗЭН бол аугаа их Бурхан бөгөөд Бүх бурхдын дээд аугаа Хаан юм. Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөд Уулсын шовх оройнууд ч бас Түүнийх. Далай ч Түүнийх. Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөд Түүний мутар хуурай газрыг ч дүрсэнд оруулсан.
ДУУЛАЛ 95:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая! Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая! ЭЗЭН аугаа Бурхан бөгөөд Бүх бурхдын дээд аугаа Хаан юм. Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөд Уулсын оройнууд ч бас Түүнийх. Далай ч Түүнийх Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөд Түүний мутар хуурай газрыг ч хэлбэржүүлсэн.