ДУУЛАЛ 73:21-28
ДУУЛАЛ 73:21-28 Ариун Библи, 2004 (АБ2004)
Миний зүрх сэтгэл гашуудахад Би дотроо цоо хатгагдан Мэдрэмжгүй, хайхрамжгүй байв. Би Таны өмнө адгуус амьтан шиг л байсан. Гэсэн ч би үргэлж Тантай хамт байна. Та баруун гараас минь барьсан юм. Та намайг Өөрийн зөвлөгөөгөөр удирдаж, Хожим намайг сүр жавхланд угтан авна. Тэнгэрт Танаас гадна надад хэн байгаа вэ? Танаас өөр юуг ч газар дээр би хүсдэггүй. Махан бие ба зүрх минь үгүй болж болно, Харин Бурхан бол мөнхөд зүрхний минь хүч болон миний хувь юм. Учир нь харагтун, Танаас хол буй хүмүүс сөнөх болно. Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ. Харин Бурханд ойр байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд Би БУРХАН Эзэнийг өөрийн хоргодох газар болгосон.
ДУУЛАЛ 73:21-28 Ариун Библи 2013 (АБ2013)
Зүрх минь гашуудан Дотроо би цоо хатгагдахдаа Би тэнэг, ухвар мөчид байж Таны өмнө би адгуус адил байжээ. Гэсэн ч би үргэлж Тантай хамт байна Та баруун гараас минь барьсан. Та намайг зөвлөгөөгөөрөө удирдаж, Хожим намайг сүр жавхланд угтан авна. Тэнгэрт Танаас гадна Хэн надад байгаа вэ? Танаас өөр юуг ч Газар дээр би үл хүснэ. Бие махбод хийгээд зүрх минь Үгүй болж болох ч, Бурхан мөнхөд зүрхний минь хад Хувь ногдол минь юм. Учир нь, харагтун, Танаас хол байгчид нь сөнөх болно. Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ. Харин Бурханд ойр байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд Би БУРХАН Эзэнийг Хоргодох газраа болгосон.