ДУУЛАЛ 71:15-18
ДУУЛАЛ 71:15-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Миний ам Таны зөв шударга, Таны авралын талаар өдөржин ярина. Учир нь би тэдгээрийн нийлбэрийг ч мэддэггүй юм. Би БУРХАН Эзэний хүчит үйлсийг авчирна. Би Таны зөв шударгын талаар, зөвхөн Таны л тухай тунхаглана. Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан. Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг. Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч. Би Таны чадлыг үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч.
ДУУЛАЛ 71:15-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Ам минь Таны зөв шударга, Таны авралыг өдөржин ярина. Учир нь би тоог нь ч эс мэднэ. Би БУРХАН Эзэний хүчит үйлстэй ирнэ. Би Таны зөвт байдлыг Зөвхөн Таныг магтмуй. Бурхан, Та залуугаас минь эхлэн Намайг сургасан. Эдүгээ хүртэл би Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг. Бурхан, хөгширч бууралтах үед минь ч Намайг бүү орхиоч, Таны мутрыг би үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд Тунхаглах хүртэл бүү орхиоч!