ДУУЛАЛ 37:1-6
ДУУЛАЛ 37:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бузар мууг үйлдэгчээс болж бүү санаа зов, Бурууг үйлдэгчдэд бүү атаарх. Учир нь тэд өвс шиг удахгүй хатан хорчийж, Ногоон ургамал шиг хагдрах болно. ЭЗЭНд итгэж, сайныг үйлд. Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго. ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө. Өөрийн замыг ЭЗЭНд даатга, Мөн Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө. Тэр чиний зөв шударгыг гэрэл мэт, Чиний шударга хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно.
ДУУЛАЛ 37:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Ёр мууг үйлдэгчээс болж санаа бүү зов, Бурууг үйлдэгчдэд бүү атаарх. Учир нь тэд удахгүй өвс шиг хорчийн хатна. Ургамал ногоо шиг хагдарна. ЭЗЭНд итгэж, сайныг үйлд Газар нутагт сууж, Үнэнч байдлыг хоолоо болго. ЭЗЭНд баярлагтун Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө ЭЗЭНд замаа даатга, Түүнд итгэж найд Тэгвэл Тэр биелүүлж өгнө Тэрээр зөв байдлыг чинь гэрэл адил, Шударга хэргийг чинь үд дунд мэт гийлгэюү.