ДУУЛАЛ 146:1-10

ДУУЛАЛ 146:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭНийг магтагтун! Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун! Би амьддаа ЭЗЭНийг магтана. Би байх зуураа Бурхандаа магтан дуулна. Ноёдод бүү итгэ, Авралгүй хүний хүүд ч бүү итгэ. Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг. Иаковын Бурханыг өөрийн тусламж болгон, Өөрийн Бурхан ЭЗЭНд найдагчид юутай ерөөлтэй вэ! Тэрээр тэнгэр ба газар, Далай хийгээд түүний дотор байгч бүхнийг бүтээсэн. Тэрээр итгэлийг мөнхөд сахин, Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж, Өлсөгчдөд ч хоол хүнс өгдөг. ЭЗЭН хоригдлуудыг чөлөөлдөг юм. ЭЗЭН сохор хүнд хараа оруулдаг. ЭЗЭН сөхрөгчдийг босгодог. ЭЗЭН зөв шударга хүмүүсийг хайрладаг. ЭЗЭН харийн хүмүүсийг хамгаалдаг. Тэрээр эцэггүй ба бэлэвснийг тэтгэдэг, Харин хорон муу хүний замд хөндөлддөг. Сион оо, чиний Бурхан болох ЭЗЭН Бүх үеийнхний туршид, мөнхөд захирна. ЭЗЭНийг магтагтун!

Хуваалцах
ДУУЛАЛ 146 унших

ДУУЛАЛ 146:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭНийг магтагтун! Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун! Амьддаа ЭЗЭНийг би магтана. Байх зуураа Бурхандаа магтан дуулна. Ноёдод, авралгүй хүний хүүд ч бүү итгэ. Сүнс нь гарч явах үед тэд газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр бодлууд нь мөхдөг билээ. Иаковын Бурханаар туслуулдаг, Бурхан ЭЗЭНдээ найдагч ерөөлтэй еэ! Тэнгэр ба газар, Далай хийгээд түүн дотор байгч бүхнийг бүтээсэн Тэрээр Итгэлийг мөнхөд сахидаг. Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж, Өлсөгчдөд ч талхыг өгдөг. ЭЗЭН, хоригдлуудыг чөлөөлдөг. ЭЗЭН, сохруудад хараа оруулж, ЭЗЭН, сөхрөгсдийг босгодог. Зөвт хүмүүсийг ЭЗЭН хайрладаг. ЭЗЭН, ирмэл хүмүүсийг хамгаалж, Эцэггүй болоод бэлэвснийг тэтгэдэг, Харин гэм буруутнуудын замыг тахирлуулдаг. Сион оо, Бурхан ЭЗЭН чинь Үеэс үед, мөнхөд захирна. ЭЗЭНийг магтагтун!

Хуваалцах
ДУУЛАЛ 146 унших