ДУУЛАЛ 140:1-13
ДУУЛАЛ 140:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсээс авраач. Намайг хүчирхийлэгчдээс хамгаалаач. Тэд зүрхэндээ бузар муу зүйлсийг сэддэг. Тэд үргэлж дайнуудыг өдөөдөг. Тэд могой шиг хэлээ билүүддэг. Тэдний уруул дор хорт могойн хор байдаг. Села Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсийн гараас хамгаалаач. Миний хөлийг түлхэхээр зорьсон Хүчирхийлэгчдээс намайг хамгаалаач. Бардам хүмүүс намайг хорлохоор урхи ба уяануудыг тавьжээ. Тэд замын хажууд тор татсан. Тэд надад занга тавьсан. Села Би ЭЗЭНд хандан “Та бол миний Бурхан. Өө, ЭЗЭН, миний гуйх дуунд чих тавиач” гэв. Миний авралын хүч чадал болох Эзэн БУРХАН, Та тулалдааны өдөр миний толгойг бүтээн нөмөрсөн юм. Өө, ЭЗЭН, хорон муу хүний хүслийг бүү соёрхооч. Тэд өргөмжлөгдүүзэй гэж төлөвлөгөөг нь бүү дэмжээч. Села Намайг тойрон байгчдын толгойнуудын хувьд гэвэл Өөрсдийнх нь уруулын хор хөнөөлөөр тэднийг нөмөргөөч. Шатаж буй нүүрс тэдэн дээр унах болтугай. Тэд гал уруу, Гарч чадахааргүй гүн нүхэнд түлхүүлэн унах болтугай. Гүжирдэгч хүн газар дээр бүү зогсог. Хүчирхийлэгч хүнийг гай зовлон дагаж хөнөөнө. ЭЗЭН зовогч хүний хэргийг хийгээд Ядуу хүний төлөөх шударга ёсыг дэмжих болно гэдгийг би мэднэ. Зөв шударга хүн Таны нэрд үнэхээр талархана. Шулуун шударга хүн Таны оршихуйд амьдарна.
ДУУЛАЛ 140:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Аяа ЭЗЭН, намайг буруу муу хүмүүсээс авраач. Намайг хүчирхийлэгчдээс хамгаалаач. Тэд зүрхэндээ ёрын зүйлсийг сэддэг. Тэд үргэлж дайн өдөөдөг. Тэд могой шиг хэлээ билүүддэг. Тэдний уруул дор могойн хор байдаг. Села Аяа ЭЗЭН, намайг буруутын гараас хамгаалаач. Алхмуудыг минь хөмрүүлэхээр сэдсэн Хүчирхийлэгчдээс намайг хамгаалаач. Бардам хүмүүс надад урхи болоод олснууд нуужээ. Тэд замын хажуугаар тор татжээ. Тэд надад занганууд тавьжээ. Села Би ЭЗЭНд “Та миний Бурхан. Аяа ЭЗЭН, миний гуйх дуунд чих тавиач” гэв. Миний авралын хүч Эзэн БУРХАН, Тулалдааны өдөр Та толгойг минь бүтээн хамгаалжээ. Аяа ЭЗЭН, буруутын хүслийг бүү соёрхооч! Бузар төлөвлөгөөг нь бүү тэтгээч! Тэд өөрсдийгөө өргөмжлөх вий. Села Намайг тойрон байгчдын тэргүүнүүдийн хувьд, Уруулынх нь хор хөнөөл Өөрсдийг нь нөмрөг. Шатаж буй нүүрс унаг, тэдэн дээр унах болтугай. Тэд гал уруу, гарч чадахааргүй гүн нүхэнд түлхүүлэн унах болтугай. Гүжирдэгч хүн нутагт бүү суурьшиг. Хүчирхийлэгч хүнийг гай зовлон мөшгөн хөнөөг. ЭЗЭН зовогчийн хэргийг хийгээд Ядуугийн төлөөх шударга ёсыг Гүйцэлдүүлнэ гэдгийг би мэднэ. Тийм ээ, зөвтүүд Таны нэрд талархана. Чигч шударга хүмүүс Таны оршихуйд амьдарна.