ДУУЛАЛ 139:7-12
ДУУЛАЛ 139:7-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ? Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг. Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг. Хэрэв би үүрийн гэгээгээр жигүүрлэн, Хэрэв би далайн хамгийн алсын хэсэгт суувал, Тэнд ч Таны мутар намайг удирдаж, Таны баруун мутар надаас зуурах болно. Хэрэв би “Харанхуй үнэхээр намайг нөмөрч, Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө болно” гэвэл Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөд Шөнө ч өдөр мэт гэрэлтэй билээ. Гэрэл харанхуй хоёр хоёулаа адилхан юм.
ДУУЛАЛ 139:7-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Таны Сүнснээс би хаашаа одох вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтах вэ? Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд, Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, Харагтун, Та тэнд. Үүрийн гэгээгээр жигүүрлэн Далайн хамгийн алсын хэсэгт суувал Тэнд ч мутар тань намайг удирдаж, Баруун мутар тань надаас зуурна. Хэрэв би “Харанхуй үнэхээр намайг нөмөрнө. Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө” гэвэл Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөд Шөнө ч өдөр мэт гэрэлтэнэ. Гэрэл харанхуй адил юм.