ДУУЛАЛ 139:14-16
ДУУЛАЛ 139:14-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд Миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм. Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Миний биеийн галбир Танаас нууцлагдаагүй юм. Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүдийн Нэг нь ч болоогүй байхад Тэд бүгд Таны номд бичигдсэн байжээ.
ДУУЛАЛ 139:14-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс гайхалтай бөгөөд Сэтгэл минь ч сайн мэднэ. Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Яс минь Танаас нууцлагдаагүй. Төрхөө олоогүй хөврөл байхад минь Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад Бүгд номд тань бичигдсэн байжээ.