ДУУЛАЛ 139:1-8
ДУУЛАЛ 139:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ. Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм. Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог. Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, Миний бүх явдлыг дотно сайн мэддэг. Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө, Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг. Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж, Миний дээр мутраа тавьсан. Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм. Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ. Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ? Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг. Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг.
ДУУЛАЛ 139:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Аяа ЭЗЭН, Та намайг судлан намайг мэдлээ. Миний сууж, босохыг Та мэддэг бөгөөд Хаа холоос санаа бодлуудыг минь ойлгодог. Та миний зам мөр хийгээд Хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, Замнал бүрийг минь сайн мэддэг. Хэлэн дээр минь ганц үг ч байхаас өмнө, Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг. Та хойноос ба урдаас минь нөмөрлөж, Миний дээр мутраа тавьсан. Мэдлэг нь надад дэндүү гайхамшигтай, Өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ. Таны Сүнснээс би хаашаа одох вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтах вэ? Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд, Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, Харагтун, Та тэнд.