ДУУЛАЛ 128:1-6
ДУУЛАЛ 128:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ. Чи өөрийн гарын үр жимсийг идэх үедээ Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан амьдарна. Чиний эхнэр танай гэр доторх Үр жимстэй усан үзмийн мод адил, Чиний хүүхдүүд ширээг чинь тойрон буй Чидун мод адил байх болно. Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүн Ийнхүү ерөөгдөнө. ЭЗЭН чамайг Сионоос ерөөж, Чи насан туршдаа Иерусалимын сайн сайхныг үзэх болтугай. Чи хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай. Израилийн дээр амар амгалан орштугай!
ДУУЛАЛ 128:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр Юутай ерөөлтэй вэ! Чи гарынхаа хүч хөдөлмөрийг хүртэх үедээ Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан байна. Эхнэр чинь гэрийн чинь доторх Үр жимстэй усан үзмийн мод лугаа адил, Хөвгүүд чинь ширээг чинь тойрон буй Чидун модны нахиа лугаа адил билээ. Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүн Ийнхүү ерөөгдөх болой. ЭЗЭН чамайг Сионоос ерөөж, Чи амьдралынхаа бүхий л өдрүүдэд Иерусалимын сайн сайхныг харан Хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай! Израилийн дээр амар амгалан орштугай!