ДУУЛАЛ 120:1-7
ДУУЛАЛ 120:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би зовлон бэрхшээлийнхээ дунд ЭЗЭНд хандан хашхирсанд Тэрээр надад хариулсан. Өө, ЭЗЭН, миний сэтгэлийг худалч уруулаас болон Худал хуурмаг хэлнээс авраач. Худал хуурмаг хэл ээ, чамд юу өгч, чамд өөр юуг хийж болох вэ? Арц модны шатаж буй нүүрстэй Дайчин хүний хурц сум. Би Мешект түр сууж, Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би гаслантай яа! Амар тайвныг үзэн ядагчтай хамт Сэтгэл минь хэтэрхий удаан оршин суужээ. Би бол амар тайван. Харин намайг ярьж байхад Тэд дайныг хүсдэг билээ.
ДУУЛАЛ 120:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Би зовлон шаналангийнхаа дунд ЭЗЭНд хашхирсанд Тэрээр намайг сонсов. Аяа ЭЗЭН, сэтгэлийг минь худалч уруул Хуурмаг хэлнээс авраач. Чамд юу өгөх вэ? Хуурмаг хэл ээ, чамд өөр юу хийх вэ? Тац модны шатаж буй нүүрстэй Дайчин хүний хурц сум. Би Мешехт түр сууж, Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би хөөрхийлөлтэй еэ! Амар тайвныг үзэн ядагчтай хамт Сэтгэл минь удаан оршин суужээ. Би амар тайван. Харин намайг ярихад тэд дайныг хүснэ.