ДУУЛАЛ 11:1-7
ДУУЛАЛ 11:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН дотор би хоргоддог. Та нар сэтгэлд минь хандан “Өөрийн уул уруу шувуу шиг зугт” гэж яаж хэлж чадаж байна аа! Харагтун, хорон муу хүмүүс нумаа хөвчилж, Сумаа тавихаар зэхэж байгаа нь Харанхуйд шулуун шударга зүрхтэй хүн уруу харвахын тулд болой. Хэрэв сууриуд устгагдвал Зөв шударга хүн юу хийж чадах вэ? ЭЗЭН Өөрийн ариун сүмд байна. ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна. Түүний мэлмий, түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм. ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөд Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ. Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөд Гал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм. ЭЗЭН зөв шударга, Тэрээр зөв шударга байдалд дуртай. Шулуун шударга хүн Түүний царайг харах болно.
ДУУЛАЛ 11:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН дотор би хоргодном “Уулын зүг шувуу шиг зугт” гэж Та нар яаж хэлж чадна вэ! Харагтун, гэм буруутнууд нумаа хөвчилж, Сумаа тавихаар зэхэж байгаа нь Зөв шударга зүрхтэй нэгэн уруу Харанхуйд харвахын тулд болой. Хэрэв сууриуд устгагдвал Зөв шударга нэгэн юу хийж чадах вэ? ЭЗЭН ариун сүмдээ байна ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна. Түүний мэлмий хүмүүнийг ажиглаж, харц нь шалгадаг. Зөвтийг хийгээд буруутыг ЭЗЭН шалгадаг бөгөөд Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ. Буруут дээр Тэрээр урхи буулгах бөгөөд Гал, хүхэр ба түлэх салхи Тэдний аяганы хувь хишиг болох юм. ЭЗЭН зөвт, Тэрээр зөв үйлдэлд дуртай Шударга нэгэн Түүний царайг харах болно.