ДУУЛАЛ 102:1-13

ДУУЛАЛ 102:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Өө, ЭЗЭН, миний залбирлыг сонсооч! Миний тусламж гуйсан хашхиралт Танд хүрэг. Зовлон бэрхшээлийн минь өдөр надаас нүүрээ бүү нуугаач. Над уруу чихээ хандуулаач. Миний дуудах өдөр надад хурдан хариулаач. Учир нь миний өдрүүд утаа шиг замхарсан бөгөөд Яснууд минь ч цуцал мод шиг шатсан. Зүрх минь зүлэг ногоо шиг ширх хорхойд баригдаж, хагдарсан. Би талхаа идэхээ ч үнэхээр мартсан. Ёолох дууны минь чангаас болж Яс минь маханд минь наалдав. Би хээр талын хотон шувуутай ижилссэн. Би зэлүүд нутгийн шар шувуу шиг болсон. Би сэрүүн хэвтдэг, Би дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болсон. Миний дайснууд намайг өдөржингөө буруутгасан. Надад хорссон хүмүүс миний нэрийг хараалд ашигласан. Учир нь би үнсийг талх шиг идэж, Уух усаа нулимстайгаа хольсон нь Таны зэвүүцэл болон Таны хилэнгээс болсон юм. Учир нь Та намайг дээш өргөөд, шидсэн. Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөд Би өвс шиг гандан хатаж байна. Харин ЭЗЭН Та мөнхөд оршдог, Таны нэр ч үеийн үед байдаг. Та босож, Сионыг өрөвдөнө. Учир нь түүнийг нигүүлсэх цаг одоо ирлээ, Тогтоосон цаг ирлээ.

Хуваалцах
ДУУЛАЛ 102 унших

ДУУЛАЛ 102:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Аяа ЭЗЭН, залбирлыг минь сонсооч! Миний хашхираан Танд хүрэг. Зовлон шаналлын минь өдөр Нүүрээ надаас бүү нуугаач. Над уруу чихээ хандуулаач. Миний дуудах өдөр Надад даруйхан хариулаач. Учир нь өдрүүд минь утаа болон замхарч Яснууд минь ч цуцал мэт төөнөнө. Зүрх минь дарагдаж Зүлэг ногоо шиг хагдрав. Би талхаа идэхээ ч мартжээ. Ёолох дуунаас минь болж Яс минь махандаа наалдав. Цөлийн бэгбаатартай ижилсэж, Зэлүүд нутгийн шар шувуу шиг болжээ би. Сэрүүн хэвтэж Дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болжээ, би. Дайснууд минь намайг өдөржингөө доромжилж, Надад хорссон хүмүүс Миний эсрэг харааж байна. Үнсийг талх шиг идэж, Уух усаа нулимстайгаа би хольсон нь Зэвүүцэл ба хилэнгээс тань болсон юм. Учир нь Та намайг дээш өргөөд, шидсэн. Өдрүүд минь уртассан сүүдэр адил, Өвс шиг гандан хатаж байна, би. Харин ЭЗЭН Та мөнхөд оршино. Нэр тань үеийн үед байх болой. Та босож, Сионыг өрөвдөнө. Учир нь түүнийг нигүүлсэх цаг Тогтоосон цаг ирлээ.

Хуваалцах
ДУУЛАЛ 102 унших