ДУУЛАЛ 1:1-6 - Compare All Versions

ДУУЛАЛ 1:1-6 АБ2004 (Ариун Библи, 2004)

Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, Нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй, Басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ! Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй. Хорон муу хүмүүс бол тийм биш, Харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт. Тийм учраас хорон муу хүн шийтгэлд, Нүгэлтнүүд ч зөв шударга хүний цуглаанд зогсож чадахгүй. Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг, Харин хорон муу хүний зам сөнөх болно.

Хуваалцах
ДУУЛАЛ 1 АБ2004

ДУУЛАЛ 1:1-6 АБ2013 (Ариун Библи 2013)

Буруутуудын зөвлөгөөгөөр алхдаггүй Нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй Басамжлагчдын байранд суудаггүй хүн ерөөлтэй еэ! ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. Урсгал усны дэргэд тарьсан мод адил Ургацын цагт жимсээ ургуулж Навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд Амжилтыг авчирна. Гэм буруутан нь тийм бус агаад Салхиар ялгагдан хаягдах Тарианы хальс мэт. Шийтгэл ирэхэд буруутан нь зогсож эс үлдэнэ Зөвтийн чуулалд ч нүгэлтнүүд зогсож үл хоцорно. Зөвтийн замыг ЭЗЭН мэдмүй Буруутын зам сөнөж мөхмүй.

Хуваалцах
ДУУЛАЛ 1 АБ2013