СУРГААЛТ ҮГС 2:1-15
СУРГААЛТ ҮГС 2:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хүү минь, хэрэв чи миний хэлэхийг хүлээн авч, Миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал, Мэргэн ухаанд анхааран чих тавьж цээжээ тунгаан бодох уруу хандуулдаг бол, Хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг, Ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол, Хэрэв чи түүнийг цалин цагаан мөнгө мэт эрж, Нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол, ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна, Бурханы мэдлэгийг олж авна. Учир нь ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөд Түүний амнаас ухаан хийгээд мэдлэг гардаг. Тэр цэх шулуун явдалт хүнд саруул ухааныг нөөцөлдөг ба Үнэнч шударгаар явагчдын хувьд бамбай мөн. Тэр шударга ёсны жимийг хамгаалдаг бөгөөд Өөрийнхөө бурханлаг хүмүүсийн замыг сэргийлдэг юм. Тэгвэл зөв болон шударга явдал, Цэх шулуун байдал ба сайн сайхан зам болгоныг чи ухаарах болно. Учир нь мэргэн ухаан чиний зүрхэнд орж, Мэдлэг сэтгэлд чинь тааламжтай байх болно. Хэрсүү чанар чамайг сэргийлэх бөгөөд ухаан нь чамайг хамгаална. Энэ нь чамайг хорон муугийн замаас, Гажсан зүйлсийг яригч хүнээс, Харанхуйн замаар явах гэж цэх шулуун замыг орхигсдоос, Хорон мууг хийдгээрээ бахархдаг, Хорон муугийн гажсан зүйлсэд баясдаг хүмүүсээс, Хазгай муруй замтай хүмүүсээс болон замаасаа эргэж буцдаг хүмүүсээс
СУРГААЛТ ҮГС 2:1-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Хүү минь, үгсийг минь хүлээн авч, Тушаалуудыг минь дотроо нандигнаваас, Мэргэн ухаанд чих тавьж, Ухаан бодролд зүрхээ зүглүүлвээс, Ухаарлыг чи чангаар дуудаж, Ухаарал ойлголтын төлөө дуугаа өндөрсгөвөөс, Цалин цагаан мөнгө мэт үүнийг эрж, Нууц эрдэнэ мэт түүнийг хайваас ЭЗЭНээс эмээхүйг чи ойлгоно Бурханы мэдлэгийг олж авна. Мэргэн ухааныг ЭЗЭН Өөрөө өгдөг Мэдлэг ба ухаан бодрол Түүний амнаас гардаг Чигч шударгаар замнагчдад саруул ухааныг нөөцөлж Өөлөх гэмгүй явагчдад Тэрээр бамбай болмуй Шударга ёсны харгуйг Тэр хамгаалж, Бишрэлтнүүдийнхээ замыг хадгалмуй. Тэгвэл зөвт байдал, шударга цаазыг чи ухаарна Чигч байдал, сайн зам бүрийг ойлгоно Ингэвээс зүрхэнд чинь мэргэн ухаан орж, Санаа сэтгэлд чинь мэдлэг тааламжтай байна. Хянамгай чанар чамайг сэргийлнэ, Ухаан бодрол чамайг хамгаална. Энэ нь чамайг хорон муугийн замаас ч Хоосон гаж яригчаас ч Харанхуйн замаар явах гэж Шулуун харгуйг орхигсдоос ч Ёсгүй мууг хийдгээрээ бахархагчдаас ч, Ёрын гажсанд баясагчдаас ч Муруй замтай хүмүүсээс ч Буцдаг жимтэй хүмүүсээс ч хамгаалах болно.