ФИЛИППОЙ 4:8-13

ФИЛИППОЙ 4:8-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай байна, хэрэв аливаа сайн үйл байгаа бол, хэрэв магтууштай ямар нэгэн юм байгаа бол тэдгээр юмсыг бодож санацгаа. Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харсан зүйлээ ажил хэрэг болго. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно. Эцэст нь та нарын миний төлөөх санаа тавилт сэргэсэн тул би Эзэнд маш их баярлаж байна. Үнэндээ та нар санаа тавьж байсан боловч үүнийгээ үзүүлэх боломж байгаагүй билээ. Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би ямар ч нөхцөл байдалд байсан сэтгэл хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд өлсгөлөн болон цатгалан байх, дутагдах, элбэг байхын аль алины нууцад би суралцсан. Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.

ФИЛИППОЙ 4:8-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа. Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харснаа хэрэгжүүл. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно. Эцэст нь миний төлөө санаа тавих чинь сэргэсэнд би Эзэнд маш их баярлаж байна. Үнэндээ та нар санаа тавьж байсан боловч үзүүлэх боломж нь байсангүй. Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлөн байх, элбэг байх, дутагдахын аль алины нууцад би суралцсан. Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.

ФИЛИППОЙ 4:8-13

ФИЛИППОЙ 4:8-13 АБ2004ФИЛИППОЙ 4:8-13 АБ2004ФИЛИППОЙ 4:8-13 АБ2004ФИЛИППОЙ 4:8-13 АБ2004ФИЛИППОЙ 4:8-13 АБ2004ФИЛИППОЙ 4:8-13 АБ2004