ФИЛИППОЙ 4:18-20
ФИЛИППОЙ 4:18-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
Гэвч би бүгдийг элбэгээр хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын илгээсэн юмсыг тань хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг тань Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм. Миний Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр тань хангана. Бидний Бурхан Эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
Хуваалцах
ФИЛИППОЙ 4 уншихФИЛИППОЙ 4:18-20 Ариун Библи 2013 (АБ2013)
Гэвч би бүгдийг хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын юмсыг хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг чинь Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм. Миний Бурхан алдар дахь баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана. Бидний Бурхан Эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
Хуваалцах
ФИЛИППОЙ 4 унших