ФИЛИППОЙ 4:15-20
ФИЛИППОЙ 4:15-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
Сайн мэдээг анх номлох үед, намайг Македониос явсны дараа авах, өгөхийн хэрэгт ганцхан та нараас өөр нэг ч чуулган оролцоогүйг филиппойчууд та нар өөрсдөө бас мэдэж байгаа. Яагаад гэвэл Тесалоникт байхад хүртэл та нар нэгээс илүү удаа надад хэрэгтэй юмыг маань илгээсэн. Би бэлгийг нь эрж байгаа юм биш, харин та нарын үнэлгээнд нэмэгдэж буй үр ашгийг тань эрж байна. Гэвч би бүгдийг элбэгээр хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын илгээсэн юмсыг тань хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг тань Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм. Миний Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр тань хангана. Бидний Бурхан Эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
ФИЛИППОЙ 4:15-20 Ариун Библи 2013 (АБ2013)
Сайнмэдээний анхан үед, намайг Македониос явсны дараа авах өгөхийн хэрэгт ганцхан та нараас өөр нэг ч чуулган оролцоогүйг филиппойчууд та нар өөрсдөө бас мэдэж байгаа. Тесалоникт ч хүртэл та нар нэгээс илүү удаа надад хэрэгтэй юмыг маань илгээсэн. Би бэлгийг нь эрж байгаа юм биш, харин та нарын үнэлгээнд нэмэгдэж буй үр ашгийг эрж байна. Гэвч би бүгдийг хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын юмсыг хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг чинь Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм. Миний Бурхан алдар дахь баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана. Бидний Бурхан Эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен.