ФИЛИППОЙ 4:14-23
ФИЛИППОЙ 4:14-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Гэсэн ч та нар миний зовлонгоос хуваалцахдаа сайн байсан. Сайн мэдээг анх номлох үед, намайг Македониос явсны дараа авах, өгөхийн хэрэгт ганцхан та нараас өөр нэг ч чуулган оролцоогүйг филиппойчууд та нар өөрсдөө бас мэдэж байгаа. Яагаад гэвэл Тесалоникт байхад хүртэл та нар нэгээс илүү удаа надад хэрэгтэй юмыг маань илгээсэн. Би бэлгийг нь эрж байгаа юм биш, харин та нарын үнэлгээнд нэмэгдэж буй үр ашгийг тань эрж байна. Гэвч би бүгдийг элбэгээр хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын илгээсэн юмсыг тань хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг тань Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм. Миний Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр тань хангана. Бидний Бурхан Эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен. Христ Есүс доторх ариун хүн бүрд мэнд хүргээрэй. Надтай хамт байгаа бүх ах дүү нар та нарт мэнд хүргэж байна. Бүх ариун хүн, ялангуяа Цезарийн гэрийнхэн та нарт мэнд хүргэж байна. Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.
ФИЛИППОЙ 4:14-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Гэсэн ч та нар зовлонгоос минь хуваалцахдаа сайн байсан. Сайнмэдээний анхан үед, намайг Македониос явсны дараа авах өгөхийн хэрэгт ганцхан та нараас өөр нэг ч чуулган оролцоогүйг филиппойчууд та нар өөрсдөө бас мэдэж байгаа. Тесалоникт ч хүртэл та нар нэгээс илүү удаа надад хэрэгтэй юмыг маань илгээсэн. Би бэлгийг нь эрж байгаа юм биш, харин та нарын үнэлгээнд нэмэгдэж буй үр ашгийг эрж байна. Гэвч би бүгдийг хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын юмсыг хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг чинь Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм. Миний Бурхан алдар дахь баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана. Бидний Бурхан Эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен. Христ Есүс доторх ариун хүмүүст бүгдэд нь мэнд хүргээрэй. Надтай хамт байгаа бүх ах дүү нар та нарт мэнд хүргэж байна. Бүх ариун хүн, ялангуяа Цезарийн гэрийнхэн та нарт мэнд хүргэж байна. Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.