ФИЛИППОЙ 4:1-9

ФИЛИППОЙ 4:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тиймд миний баяр хөөр ба титэм, мөн миний хүсэн тэмүүлэх хайрт ах дүү нар минь, Эзэн дотор баттай зогсогтун. Эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юодиагаас хичээнгүйлэн гуйя, мөн Сунтухегээс хичээнгүйлэн гуйя. Тийм ээ, үнэнч нөхөр минь, чамаас гуйя. Сайн мэдээний төлөө надтай болон Клем, миний бусад хамтран зүтгэгчдийн хамт зүтгэсэн тэдгээр эмэгтэйчүүдэд туслаарай. Тэдний нэрс амийн номд бий. Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун! Та нарын тэвчээр бүх хүмүүст мэдэгдэг. Эзэн ойрхон байна. Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална. Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай байна, хэрэв аливаа сайн үйл байгаа бол, хэрэв магтууштай ямар нэгэн юм байгаа бол тэдгээр юмсыг бодож санацгаа. Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харсан зүйлээ ажил хэрэг болго. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.

ФИЛИППОЙ 4:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

Тиймд миний баяр хөөр ба титэм, мөн миний хүсэн тэмүүлэх хайрт ах дүү нар минь, Эзэн дотор баттай зогсогтун. Эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юодиаг ятгая, мөн Сунтухег ятгая. Тийм ээ, үнэнч нөхөр минь, чамаас гуйя. Сайнмэдээний төлөө надтай болон Клем, бусад хамтран зүтгэгчдийн минь хамт тэмцсэн тэдгээр эмэгтэйчүүдэд туслаарай. Тэдний нэрс амийн номд бий. Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун! Та нарын тэвчээр бүх хүнд мэдэгдэг. Эзэн ойрхон байна. Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа. Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харснаа хэрэгжүүл. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.