ФИЛИППОЙ 3:9-15 - Compare All Versions

ФИЛИППОЙ 3:9-15 АБ2004 (Ариун Библи, 2004)

Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэх итгэлээр ирдэг, итгэлийн үндсэн дээр Бурханаас ирдэг зөвт байдалтай Түүний дотор би олдохын тулд юм. Ингэхдээ би Түүнийг болон Түүний амилалтын хүч, зовлонгуудын нөхөрлөлийг таньж мэдэн, Түүний үхэлтэй адилхан болгогдож, үхэгсдээс амилуулагдахад хүрмээр байна. Би хэдийн хүлээн авсан юм уу, эсвэл хэдийн төгс болчихсондоо биш, харин би бас Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг барьж авахын тулд урагшилдаг. Ах дүү нар аа, би өөрөө хараахан барьж авсан гэж боддоггүй, харин нэг л юмыг хийдэг, ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг. Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв ямар нэгэн юман дээр та нар өөр бодолтой байвал, үүнийг бас Бурхан та нарт илэрхийлнэ.

Хуваалцах
ФИЛИППОЙ 3 АБ2004

ФИЛИППОЙ 3:9-15 АБ2013 (Ариун Библи 2013)

Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэснээр ирдэг, итгэлд суурилсан Бурханы зөвт байдалтайгаар Түүнд би олдохын тулд юм. Ингэхдээ би үхэлд нь Түүнтэй адил болсноор Түүнийг болон амиллынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд, үхэгсдийн амилалд хүрч очмоор байна. Би хэдийнээ олж авсандаа эсвэл хэдийнээ төгс болчихсондоо бус, харин Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг л барьж авахын тулд мөрддөг. Ах дүү нар аа, би өөрөө барьж авсан гэж боддоггүй, харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах өөдөө тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг. Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв ямар нэгэн юманд та нар өөр бодолтой аваас, үүнийг чинь Бурхан та нарт илчилж өгнө.

Хуваалцах
ФИЛИППОЙ 3 АБ2013