ФИЛИППОЙ 3:5-10
ФИЛИППОЙ 3:5-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би төрөөд найм дахь хоногтоо хөвч хөндүүлсэн, Израиль үндэстэн, Бениамин овгийн хүн, Еврей хүнээс төрсөн Еврей. Хуулиар бол фарисай, идэвх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч, Хууль дахь зөвт байдлаар бол гэм зэмгүй байв. Гэвч миний хувьд ололт байсан бүх юмсыг би Христийн төлөө гарз хохирол болгон тооцов. Тэр ч байтугай, би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмсыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэх итгэлээр ирдэг, итгэлийн үндсэн дээр Бурханаас ирдэг зөвт байдалтай Түүний дотор би олдохын тулд юм. Ингэхдээ би Түүнийг болон Түүний амилалтын хүч, зовлонгуудын нөхөрлөлийг таньж мэдэн, Түүний үхэлтэй адилхан болгогдож
ФИЛИППОЙ 3:5-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Би найм дахь хоногтоо хозлуулсан, израиль үндэстнийх, Бениамин овгийн, еврейгээс төрсөн еврей, хууль ёсны фарисай, идэвх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч, хууль дахь зөвт байдлаар бол өө сэвгүй байв. Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцов. Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхүйн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэснээр ирдэг, итгэлд суурилсан Бурханы зөвт байдалтайгаар Түүнд би олдохын тулд юм. Ингэхдээ би үхэлд нь Түүнтэй адил болсноор Түүнийг болон амиллынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд