ФИЛИППОЙ 3:15-21
ФИЛИППОЙ 3:15-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв ямар нэгэн юман дээр та нар өөр бодолтой байвал, үүнийг бас Бурхан та нарт илэрхийлнэ. Гэвч бидэнд өгөгдсөн тэр л жишгийн дагуу явсаар байя. Ах дүү нар аа, намайг дуурайгчид бай. Бидний та нарт үзүүлсэн жишээгээр явдаг хүмүүсийг ажигла. Миний та нарт үргэлж ярьж байсан олон хүмүүс Христийн загалмайн дайснууд мэт явдаг гэж би одоо уйлан байж хэлж байна. Тэдний төгсгөл бол сүйрэл. Тэдний бурхан бол ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэж боддог. Харин бидний иргэний харьяалал нь тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн Есүс Христийг хүлээж байна. Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ бидний дорд биеийг Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.
ФИЛИППОЙ 3:15-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв ямар нэгэн юманд та нар өөр бодолтой аваас, үүнийг чинь Бурхан та нарт илчилж өгнө. Гэвч хүрснээ л зуурцгаая. Ах дүү нар аа, намайг дуурайгчид бай. Та нарт үзүүлсэн жишээгээр минь явдаг хүмүүсийг ажигла. Миний та нарт үргэлж ярьж байсан олон хүн Христийн загалмайн дайснууд мэт явдаг гэж би одоо уйлан байж хэлж байна. Тэдний төгсгөл сүйрэл, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэдэг. Харин бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн Есүс Христийг хүлээж байна. Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.