ФИЛИППОЙ 3:1-4
ФИЛИППОЙ 3:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Эцэст нь ах дүүс минь, Эзэний дотор баярла. Та нарт урьд нь бичсэн зүйлээ бичих нь миний хувьд үнэхээр төвөгтэй биш бөгөөд харин энэ нь та нарын хувьд сэрэмжлэл болно. Ноходтой адил байгсдаас, бузрыг үйлдэгчдээс, хуурамч хөвч хөндөлтөөс болгоомжлогтун. Учир нь махан биедээ түшиглэдэггүй, Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхдаг бид бол жинхэнэ хөвч хөндүүлэгсэд билээ. Гэсэн ч би махан биедээ түшиглэж болох юм. Хэрэв хэн нэгэн хүнд махан биедээ түшиглэх санаа байх аваас надад бол бүр ч илүү юм.
ФИЛИППОЙ 3:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Эцэст нь ах дүүс минь, Эзэн дотор баярла. Та нарт өнөө л зүйлээ бичих нь надад төвөгтэй биш бөгөөд харин та нарт хамгаалалт болно. Муу муухай үйлстнүүдээс сэргийл, биеэ зүсэгчдээс сэргийл. Энэ нохдоос сэргийл. Учир нь Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхан, махбодод эс түшиглэх биднийх л жинхэнэ хозлол юм шүү. Гэсэн ч би махбодод түшиглэж болох юм. Хэн нэгэн нь махбодод түшиглэх гэдэг бол би бүр ч илүү.