ФИЛИППОЙ 2:17-23
ФИЛИППОЙ 2:17-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хэрэв би та нарын итгэлийн үйлчлэл ба тахил дээр ундаан өргөл болон асгагдаж байгаа ч баярлаж, өөрийн баяр хөөрөө та бүхэнтэй хуваалцана. Түүнчлэн та нар ч баярлаж, баяр хөөрөө надтай хуваалцаарай. Тимотыг та нар уруу удахгүй илгээнэ гэж би Эзэн Есүст найдаж байна. Тэгвэл та нарын байдлын талаар сонсоод, би бас урам зоригтой байх болно. Та нарын төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай өөр хэн ч надад алга. Учир нь тэд бүгд Христ Есүсийнхийг биш, өөрсдийн сонирхлыг эрдэг. Харин Тимот надтай хамт хүү нь эцэгтээ үйлчилдэг шиг сайн мэдээний төлөө үйлчлэн өөрийгөө хэрхэн нотолсныг та нар мэднэ. Тиймээс миний байдал надад илэрхий болмогц даруй түүнийг илгээнэ гэж би найдаж байна.
ФИЛИППОЙ 2:17-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Би тахил ба итгэлийн үйлчлэл дээр чинь ундаан өргөл болон асгагдсан ч баярлаж, та бүхэнтэй баярлан хөөрнө. Үүнчлэн та нар ч баярлаж, надтай баярлан хөөрөөрэй. Тимотыг та нар уруу удахгүй илгээнэ гэж би Эзэн Есүст найдаж байна. Тэгвэл байдлыг чинь мэдээд, би бас урамтай байх болно. Та нарын төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай хэн ч надад алга. Тэд бүгд Христ Есүсийнхийг бус, өөрсдийнхийг эрдэг. Харин Тимот надтай хүү нь эцэгтээ үйлчилдэг шиг сайнмэдээнд үйлчлэн өөрийгөө нотолсныг та нар мэднэ. Тиймээс байдлаа ажаад даруй түүнийг илгээнэ гэж би найдаж байна.