ФИЛИППОЙ 1:3-8 - Compare All Versions

ФИЛИППОЙ 1:3-8 АБ2004 (Ариун Библи, 2004)

Та нарын талаарх бүх дурсамжиндаа өөрийн Бурханд би талархдаг. Та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгөөр залбирлаа өргөдөг нь та нар сайн мэдээг сонссон анхны өдрөөс өнөөг хүртэл үүн дотор хамтран зүтгэж байгаа тул юм. Та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс төгөлдөр болгоно гэдэгт би бат итгэж байна. Та бүгдийн талаар ингэж бодох нь миний хувьд зөв юм. Яагаад гэвэл та нар миний зүрхэнд байдаг. Намайг сайн мэдээг батлан хамгаалж байхад ч, хүлээстэй байхад ч та нар бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ. Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж буйд Бурхан миний гэрч мөн.

Хуваалцах
ФИЛИППОЙ 1 АБ2004

ФИЛИППОЙ 1:3-8 АБ2013 (Ариун Библи 2013)

Та нарыг дурсах бүрдээ би Бурхандаа талархан, та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгөөр залбирдаг нь тэндэх эхний өдрөөс минь өнөөг хүртэл та нар сайнмэдээнд хуваалцагч болсны учир билээ. Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна. Та нар зүрхэнд минь байдаг тул та бүгдийн талаар ингэж бодох нь надад зөв юм. Намайг сайнмэдээг хамгаалан батлахад ч, хүлээстэй байхад ч та бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ. Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж байгаагийн гэрч нь Бурхан мөн.

Хуваалцах
ФИЛИППОЙ 1 АБ2013