ФИЛИППОЙ 1:18-26
ФИЛИППОЙ 1:18-26 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд юу гэж! Хуурамч ч бай, үнэнээсээ ч бай аливаа замаар Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мөн баярлах ч болно. Та нарын залбирал болон Есүс Христийн Сүнсний туслалцаагаар дамжуулан би суллагдах болно гэдгийг би мэддэг. Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу Христ одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай бие дотор минь өргөмжлөгдөх болно. Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм. Хэрэв би махан биенд амьдрах аваас миний ажил үр жимстэй болох бөгөөд алийг нь сонгохоо би мэдэхгүй. Гэвч би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Учир нь энэ нь илүү дээр юм. Гэвч махан биендээ үлдэх нь та нарын тусын тулд илүү чухал байна. Би үлдэж, та нарын итгэлийн ахиц дэвшилт болон баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байна гэдгээ мэдэж, үүндээ итгэлтэй байна. Ингэснээр би та нартай дахин хамт байснаараа, надаас болж та нарын сайрхал Христ Есүсийн дотор бялхах болно.
ФИЛИППОЙ 1:18-26 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд юу гэж! Хуурамч ч бай, үнэнээс ч бай аливаа замаар Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мөн баярлах ч болно. Та нарын залбирал болон Есүс Христийн Сүнсний туслалцаагаар суллагдах болно гэдгээ би мэддэг. Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай биед минь Христ өргөмжлөгдөх болно. Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм. Хэрэв би махбоддоо амьдрах аваас ажил минь үр жимстэй болох бөгөөд алийг нь сонгохоо би мэдэхгүй. Би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Энэ нь хол дээр юм. Гэвч махбодоор үлдэх нь та нарын төлөө илүү чухал юм. Би үлдэж, та нарын итгэлийн ахиц дэвшил болон баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байхаа мэдэж, үүндээ итгэлтэй байна. Би та нарт эргэж очсоноор надаас болж сайрхал чинь Христ Есүсийн дотор бялхах болно.