ФИЛИППОЙ 1:1-6
ФИЛИППОЙ 1:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Христ Есүсийн боол Паул би болон Тимот Филиппойд байгаа Христ Есүс доторх бүх ариун хүмүүст болон харгалзагчид, үйлчлэгч нарт илгээв. Бидний Эцэг Бурханаас хийгээд Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай. Та нарын талаарх бүх дурсамжиндаа өөрийн Бурханд би талархдаг. Та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгөөр залбирлаа өргөдөг нь та нар сайн мэдээг сонссон анхны өдрөөс өнөөг хүртэл үүн дотор хамтран зүтгэж байгаа тул юм. Та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс төгөлдөр болгоно гэдэгт би бат итгэж байна.
ФИЛИППОЙ 1:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Христ Есүсийн боол Паул Тимот нараас Филиппойд буй Христ Есүс доторх бүх ариун хүмүүс ба харгалзагч, үйлчлэгч нарт. Бидний Эцэг Бурханаас хийгээд Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай. Та нарыг дурсах бүрдээ би Бурхандаа талархан, та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгөөр залбирдаг нь тэндэх эхний өдрөөс минь өнөөг хүртэл та нар сайнмэдээнд хуваалцагч болсны учир билээ. Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна.