ФИЛЕМОН 1:8-14
ФИЛЕМОН 1:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймээс хэдийгээр би хийвэл зохих зүйлийг чинь чамд тушаах үлэмж зориг Христ дотор надад бий боловч, настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паул би тийм нэг нь байж, хайрын улмаас харин ч чамаас хичээнгүйлэн гуйя. Би Онесим гэдэг хүүгийнхээ төлөө чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм. Тэр чамд урьд нь ашиггүй байсан боловч, харин одоо чамд ч, надад ч ашигтай. Би түүнийг чам уруу буцаан явууллаа. Тэр бол миний зүрх билээ. Би сайн мэдээний төлөө хүлээсэнд байхдаа түүнийг чиний өмнөөс өөртөө үйлчлүүлье хэмээн дэргэдээ байлгахыг хүссэн юм. Гэвч чиний сайн нь албадлагаас мэт биш, харин өөрийн чинь сайн дурын хүслээр байгаасай хэмээн би чиний зөвшөөрөлгүйгээр юу ч хийхийг хүссэнгүй.
ФИЛЕМОН 1:8-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Тиймээс, хийвэл зохих зүйлийг чинь чамд тушаах үлэмж зориг Христ дор надад бий боловч, хайрын учир би одоо байгаагаараа тухайлбал настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паул гэдгээрээ чамаас хичээнгүйлэн гуйя. Би Онесим гэдэг хүүгийнхээ төлөө чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм. Тэр чамд урьд нь ашиггүй байсан бол, харин одоо чамд ч, надад ч чухамдаа ашигтай. Би түүнийг чам уруу буцаан явууллаа. Тэр бол зүрх минь билээ. Би сайнмэдээний төлөө хүлээсэнд байхдаа түүнийг чиний өмнөөс өөртөө үйлчлүүлье хэмээн дэргэдээ байлгахыг хүссэн. Гэвч чиний сайн үйл нь албадлагаар бус, харин сайн дурын хүслээр байгаасай гэсэндээ чиний зөвшөөрөлгүйгээр үүнийг хийхийг үл хүсэв.