ФИЛЕМОН 1:1-10
ФИЛЕМОН 1:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Христ Есүсийн хоригдол Паул би болон дүү Тимот бидний хайрт болон хамтран тэмцэгч Филемон, бидний эгч Апфиа, хамт дайчин болсон Архийп нарт болон гэрт чинь цугладаг чуулганд илгээв. Бидний Эцэг Бурханаас ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай. Би залбиралдаа чамайг дурсаж, Бурхандаа үргэлж талархдаг. Учир нь би Эзэн Есүст ба бүх ариун хүмүүст хандсан чиний хайр ба итгэлийн талаар сонсдог. Христ уруу хандсан чамд буй аливаа сайн зүйлийн мэдлэг дотор чиний итгэлийн нөхөрлөл үр дүнтэй болоосой гэж би залбирч байна. Би чиний хайраас маш их баяр баясгалан, тайвшралыг авсан юм. Яагаад гэвэл, дүү минь, чиний ачаар ариун хүмүүсийн зүрх тэнхэрсэн байна. Тиймээс хэдийгээр би хийвэл зохих зүйлийг чинь чамд тушаах үлэмж зориг Христ дотор надад бий боловч, настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паул би тийм нэг нь байж, хайрын улмаас харин ч чамаас хичээнгүйлэн гуйя. Би Онесим гэдэг хүүгийнхээ төлөө чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм.
ФИЛЕМОН 1:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Христ Есүсийн хоригдол Паул болон дүү Тимотоос бидний хайрт хамтран зүтгэгч Филемонд мөн бидний эгч Апфиа, хамтран тэмцэгч Архийп нарт болон гэрт чинь цугладаг чуулганд. Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай. Би залбиралдаа чамайг дурсахдаа Бурхандаа үргэлж талархдаг. Учир нь Эзэн Есүст хандсан итгэл ба бүх ариун хүмүүст өгсөн хайрын чинь талаар би сонсдог. Христийн төлөөх гэдгээс маань үүдэх аливаа сайныг чи таньснаар итгэлийн нөхөрлөл чинь үр дүнтэй болоосой гэж би залбирч байна. Би хайраас чинь маш их баяр баясгалан, тайвшралыг авсан. Дүү минь, чамаар ариун хүмүүсийн зүрх тэнхрэв. Тиймээс, хийвэл зохих зүйлийг чинь чамд тушаах үлэмж зориг Христ дор надад бий боловч, хайрын учир би одоо байгаагаараа тухайлбал настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паул гэдгээрээ чамаас хичээнгүйлэн гуйя. Би Онесим гэдэг хүүгийнхээ төлөө чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм.