ТООЛЛОГО 26:1-4
ТООЛЛОГО 26:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Гамшгийн дараа Мосе болон тахилч Аароны хүү Елеазар нартай ЭЗЭН ярин, — Израиль дотор дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны хүн бүрийг эцгүүдийнх нь бүлүүдээр нь Израилийн хөвгүүдийн бүх чуулганы тооллогыг явуул гэв. Тиймээс Иериход, Иорданы зэргэлдээх Моабын талд Мосе болон тахилч Елеазар нар тэдэнтэй ярин — ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хорь ба түүнээс дээш насны ард олныг тоологтун гэлээ. Египетийн нутгаас гарсан Израилийн хөвгүүд нь эдгээр юм.
ТООЛЛОГО 26:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Гамшгийн дараа Мосе ба тахилч Аароны хүү Елеазар нартай ЭЗЭН ярин — Израиль дотор дайнд явж чадах, хорь ба түүнээс дээш насны хүн бүрийг эцгүүдийнх нь бүлээр тоолж, Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний нийлбэр тоог авагтун гэв. Тиймээс Иерихогийн харалдаа, Иорданы зэргэлдээх Моабын талд Мосе болон тахилч Елеазар нар тэдэнтэй ярин — Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хорь ба түүнээс дээш насны, Египет нутгаас гарсан Израилийн хөвгүүдийг тоологтун гэлээ.