ТООЛЛОГО 2:1-34
ТООЛЛОГО 2:1-34 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа — Израилийн хөвгүүд, хүн бүр өөрийн тугийн дэргэд, өөрсдийн эцгүүдийн бүлийн далбаан доор буудаллагтун. Тэд хурлын майхныг алсуур хүрээлэн буудаллана. Наран мандах зүгийн зүүн талд буудаллагсад нь өөрсдийн цэргийн бүлэглэлийн дагуу Иудагийн хуарангийн тугийнхан байх ёстой. Иудагийн хөвгүүдийн удирдагч нь Амминадабын хүү Нахшон бөгөөд түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу байна. Түүний дэргэд буудаллагсад нь Иссахарын овог байх ёстой. Иссахарын хөвгүүдийн удирдагч нь Зуарын хүү Нетанел бөгөөд түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин дөрвөн мянга дөрвөн зуу байна. Үүний дараа Зебулуны овог байх ёстой. Зебулуны хөвгүүдийн удирдагч нь Хелоны хүү Елиаб бөгөөд түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуун хүн байх болой. Иудагийн хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун наян зургаан мянга дөрвөн зуу байна. Тэд эхэнд хөдлөх ёстой ажгуу. Өмнөд талд тэдний цэргийн бүлэглэлийн дагуу Реубений хуарангийн туг байх ёстой. Реубений хөвгүүдийн удирдагч нь Шедеурын хүү Елизур бөгөөд мөн түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу байна. Түүний дэргэд буудаллагсад нь Симеоны овог байх ёстой. Симеоны хөвгүүдийн удирдагч нь Зуришаддаин хүү Шелумиел бөгөөд түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу байна. Үүний дараа Гадын овог байх ёстой. Гадын хөвгүүдийн удирдагч нь Деуелийн хүү Елиасаф бөгөөд түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин таван мянга зургаан зуун тавин хүн байна. Реубений хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун тавь байна. Тэд хоёрдугаарт хөдлөх ёстой юм. Дараа нь хуарангуудын төвд хурлын майхан левичүүдийн хуарантай хамт хөдлөх ёстой. Хүн бүр өөрийн байрандаа, өөрсдийн тугийн дэргэд байж, буудалласантайгаа адил мөн тэгж хөдлөх ёстой ажгуу. Баруун талд тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу Ефраимын хуарангийн туг байх ёстой. Ефраимын хөвгүүдийн удирдагч нь Аммихудын хүү Елишама бөгөөд түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин мянга таван зуун хүн байна. Түүний дэргэд Манассегийн овог байх ёстой. Манассегийн хөвгүүдийн удирдагч нь Педахзурын хүү Гамалиел бөгөөд түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь гучин хоёр мянга хоёр зуун хүн байна. Үүний дараа Бениамины овог байх ёстой. Бениамины хөвгүүдийн удирдагч нь Гидеонийн хүү Абидан бөгөөд түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь гучин таван мянга дөрвөн зуун хүн байна. Ефраимын хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун найман мянга нэг зуу байна. Тэд гуравдугаарт хөдлөх ёстой ажгуу. Хойд талд тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу Даны хуарангийн туг байх ёстой. Даны хөвгүүдийн удирдагч нь Аммишаддаин хүү Ахиезер бөгөөд түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу байна. Түүний дэргэд буудаллагсад нь Ашерын овог байх ёстой. Ашерын хөвгүүдийн удирдагч нь Охраны хүү Пагиел бөгөөд түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу байна. Үүний дараа Нафталийн овог байх ёстой. Нафталийн хөвгүүдийн удирдагч нь Енаны хүү Ахира бөгөөд түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу байна. Даны хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь зуун тавин долоон мянга зургаан зуу байна. Тэд өөрсдийн тугийн дэргэд сүүлд хөдлөх ёстой ажгуу. Эдгээр нь Израилийн хөвгүүдийн эцгүүдийнхээ бүлүүдээр тоологдсон эрчүүд болой. Хуарангуудын тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлийн дагуу зургаан зуун гурван мянга таван зуун тавь байв. Харин ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор левичүүд нь Израилийн хөвгүүдийн дунд тоологдсонгүй. Ийнхүү ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд хийж, тийнхүү тэд өөрсдийн тугийн дэргэд буудаллан, хүн бүр өөрийн ургаар, өөрийн эцгүүдийн бүлийн дагуу тийнхүү хөдлөн нүүж байв.
ТООЛЛОГО 2:1-34 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин — Израилийн хөвгүүд, хүн бүр өөрийн тугийн дэргэд, эцгүүдийнхээ бүлийн тэмдгүүдийн дэргэд буудаллах ёстой. Тэд уулзалтын майхан тийш харан хүрээлж буудаллах ёстой. Зүүн талд буюу наран мандах зүгт Иудагийн хуарангийн туг дайчдынхаа бүлэглэлүүдээр буудаллана. Иудагийн хөвгүүдийн удирдагч Амминадабын хүү Нахшон бөгөөд түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу болой. Түүний дэргэд буудаллагсад нь Иссахарын овог байна. Иссахарын хөвгүүдийн удирдагч Зуарын хүү Нетанел бөгөөд түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь тавин дөрвөн мянга дөрвөн зуу болой. Дараа нь Зебулуны овог байна. Зебулуны хөвгүүдийн удирдагч Хелоны хүү Елиаб бөгөөд түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуу болой. Иудагийн хуарангийн дайчдынхаа бүлэглэлүүдээр тоолуулсан эрчүүд зуун наян зургаан мянга дөрвөн зуу байна. Тэд эхэнд хөдлөх ёстой ажгуу. Өмнөд талд нь Реубений хуарангийн туг дайчдынхаа бүлэглэлүүдээр байна. Реубений хөвгүүдийн удирдагч Шедеурын хүү Елизур бөгөөд мөн түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу болой. Түүний дэргэд буудаллагсад нь Симеоны овог байна. Симеоны хөвгүүдийн удирдагч Зуришаддаин хүү Шелумиел бөгөөд түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу болой. Дараа нь Гадын овог байна. Гадын хөвгүүдийн удирдагч Деуелийн хүү Елиасаф бөгөөд түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь дөчин таван мянга зургаан зуун тавь болой. Реубений хуарангийн дайчдынхаа бүлэглэлүүдээр тоолуулсан эрчүүд зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун тавь байна. Тэд хоёрдугаарт хөдлөх ёстой. Хуарангуудын гол дунд нь уулзалтын майхан левичүүдийн хуарантай хамт хөдлөх ёстой. Хүн бүр өөрийн байранд, тугийнхаа дэргэд байж, буудалласантайгаа адил мөн тэгж хөдлөх ёстой. Баруун талд нь Ефраимын хуарангийн туг дайчдынхаа бүлэглэлүүдээр байна. Ефраимын хөвгүүдийн удирдагч Аммихудын хүү Елишама бөгөөд түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь дөчин мянга таван зуу болой. Дэргэд нь Манассегийн овог байна. Манассегийн хөвгүүдийн удирдагч Педахзурын хүү Гамалиел бөгөөд түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь гучин хоёр мянга хоёр зуу болой. Дараа нь Бениамины овог байна. Бениамины хөвгүүдийн удирдагч Гидеоны хүү Абидан бөгөөд түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь гучин таван мянга дөрвөн зуу болой. Ефраимын хуарангийн дайчдынхаа бүлэглэлүүдээр тоолуулсан эрчүүд зуун найман мянга нэг зуу байна. Тэд гуравдугаарт хөдлөх ёстой ажгуу. Хойд талд нь Даны хуарангийн туг дайчдынхаа бүлэглэлүүдээр байна. Даны хөвгүүдийн удирдагч Аммишаддаин хүү Ахиезер бөгөөд түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу болой. Дэргэд нь буудаллагсад Ашерын овог байна. Ашерын хөвгүүдийн удирдагч Охраны хүү Пагиел бөгөөд түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу болой. Дараа нь Нафталийн овог байна. Нафталийн хөвгүүдийн удирдагч Енаны хүү Ахира бөгөөд түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу болой. Даны хуарангийн тоолуулсан эрчүүд зуун тавин долоон мянга зургаан зуу байна. Тэд тугаа барин сүүлд хөдлөх ёстой гэж айлдав. Эд Израилийн хөвгүүдээс эцгүүдийнхээ бүлийн дагуу тоолуулсан эрчүүд болой. Хуарангуудад дайчдын бүлэглэлээрээ тоолуулсан эрчүүд зургаан зуун гурван мянга таван зуун тавь байв. Харин Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор левичүүд Израилийн хөвгүүдийн дунд тоолуулсангүй. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд үйлдэж, өөр өөрсдийн тугийн дэргэд буудаллан, хүн бүр өөрийн ургаар, эцгүүдийнхээ бүлийн дагуу хөдлөн нүүж байв.