НЕХЕМИА 10:28-33
НЕХЕМИА 10:28-33 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үлдсэн хүмүүс болох тахилч нар, левичүүд, хаалгачид, дуучид, сүмийн үйлчлэгчид болон Бурханы хуулийг дагахаар өөрсдийгөө тэр газрын хүмүүсээс тусгаарласан бүх хүмүүс, тэдний эхнэрүүд, тэдний хөвгүүд ба охид, мэдлэгтэй ба ойлголттой бүхэн өөрсдийнхөө садан төрөлтэй, сурвалжтануудтайгаа нийлж хараан тангарагласан нь “Бид Бурханы зарц Мосегээр өгөгдсөн Бурханы хуулийг дагаж, мөн бидний Эзэн БУРХАНы бүх тушаал, зарлиг, тогтоолыг сахин биелүүлье. Мөн бид охидоо энэ газрын хүмүүст өгөхгүй, тэдний охидыг ч хөвгүүддээ авахгүй. Амралтын өдөр бараа, эсвэл үр тариа зарахаар авчирдаг нутгийн хүмүүсийн хувьд, бид амралтын өдөр, эсвэл ариун өдөрт тэднээс юм худалдан авахгүй. Бид долоо дахь жилийн ургацаас болон аливаа өрийг нэхэмжлэхээс татгалзана. Бид мөн өөрсдийн Бурханы өргөөний үйлчлэлд зориулан жил бүр шекелийн гуравны нэгийг хандивлаж байх үүргийг өөрсдөдөө хүлээж байна. Энэ нь ил тавих талх, байнгын идээн өргөл, байнгын шатаалт тахил, амралтын өдрүүдийн, шинэ сарын товлосон үеүдэд ариун зүйлсэд болон Израилийн эвлэрүүллийг хийхээр нүглийн төлөөх тахилд зориулан, мөн бидний Бурханы өргөөний бүх ажлын тулд юм.
НЕХЕМИА 10:28-33 Ариун Библи 2013 (АБ2013)
Үлдсэн хүмүүс болох тахилчид, левичүүд, хаалгачид, дуучид, сүмийн үйлчлэгчид ба Бурханы хуулийг дагахаар өөрсдийгөө тэр газрын хүмүүсээс тусгаарласан бүх хүн, тэдний эхнэрүүд, хөвгүүд ба охид, мэдлэг ба ойлголттой бүхэн садан төрөлтэйгөө, сурвалжтануудтайгаа бүгдээрээ “Бурханы зарц Мосегоор өгөгдсөн Бурханы хуулиар явж, Эзэн БУРХАНыхаа бүх тушаал, зарлиг, тогтоолыг нягталж, сахин биелүүлэхээр хараалын ял болон тангараг дор бид орж байна. Охидоо нутгийн харь хүмүүст эс өгч, тэдний охидыг ч хөвгүүддээ үл авах болно. Бараа эсвэл үр тариа зарахаар авчирдаг нутгийн хүмүүсийн хувьд, бид Амралтын өдөр эсвэл ариун өдөрт тэднээс юм худалдан авахгүй. Бид долоо дахь жилд нь аливаа ургац авахаа болон хэн нэгнээс өр нэхэмжлэхээ татгалзаж байна. Мөн Бурханыхаа өргөөний үйлчлэлд зориулан жил бүр шекелийн гуравны нэгийг хандивлаж байх үүргийг өөрсдөдөө бид хүлээж байна. Энэ нь тавиг талх, байнгын идээн өргөл, байнгын шатаалт тахил, Амралтын өдрүүдийн, шинэ сарын товлосон үеүдэд ариун зүйлсэд болон Израилийн эвлэрүүллийг хийхээр нүглийн тахилд зориулан мөн бидний Бурханы өргөөний бүх ажлын тулд юм.