МАРK 9:2-9
МАРK 9:2-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Зургаан өдрийн дараа Есүс Өөрийнхөө хамт Петр, Иаков, Иохан нарыг дагуулан тусдаа өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв. Хувцас нь цацарсан цав цагаан өнгөтэй болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй. Елиа, Мосегийн хамт үзэгдсэн бөгөөд тэд Есүстэй ярилцаж байлаа. Петр Есүст —Багш аа, энд байгаа нь бидэнд сайн байна. Бид гурван цацар, нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед барьж өгье гэв. Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Гэтэл үүл гарч, тэднийг нөмрөн авахад, үүлнээс —Энэ бол Миний хайртай Хүү мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав. Тэд нэгэн зэрэг эргэн тойрноо харж, ганц Есүсээс өөр хэнийг ч олж харсангүй. Уулаас буун явахдаа Есүс тэдэнд Хүний Хүүг үхэгсдээс амилах хүртэл өөрсдийн үзсэнээ хэнд ч ярьж болохгүйг тушаав.
МАРK 9:2-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Зургаан өдрийн дараа Петр, Иаков, Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав. Хувцас нь цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй. Есүстэй ярилцаж байгаа Елиа, Мосе нар тэдэнд үзэгдлээ. Петр, Есүст —Багш аа, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед гэв. Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Гэтэл үүл гарч тэднийг бүрхэн авахад үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү. Түүнийг сонсогтун гэх дуун гарав. Тэд гэнэт эргэн тойрноо хараад ганц Есүсээс өөр хэнийг ч олж үзсэнгүй. Тэд уулнаас бууж явахад Есүс тэдэнд Хүний Хүүг үхэгсдээс амилах хүртэл, үзсэнээ хэнд ч ярьж болохгүйг тушаав.