МАРK 13:24-31
МАРK 13:24-31 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин тэр өдрүүдэд тэрхүү гай гамшгийн дараа нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно. Тэгэхэд Хүний Хүү агуу сүр хүч, алдрын хамт үүлэн дунд ирэхийг тэд харна. Дараа нь Тэр тэнгэр элч нарыг илгээж, Өөрийн сонгогдогсдыг дэлхийн хамгийн хязгаараас тэнгэрийн хаяа хүртэл дөрвөн салхинаас цуглуулна. Одоо инжрийн модноос сургаалт зүйрлэлийг сурч ав. Инжрийн модны мөчир хэдийн зөөлөрч, навчис гаргах үед зун ойртжээ гэдгийг та нар мэддэг. Түүнчлэн энэ бүхэн тохиолдохыг хараад, Түүний ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг та нар бас мэддэг. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүгд болохоос өмнө энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр, газар өнгөрөн одох боловч, Миний үгс өнгөрөхгүй.
МАРK 13:24-31 Ариун Библи 2013 (АБ2013)
Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно. Тэгээд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг тэд харна. Дараа нь Тэр тэнгэрэлч нарыг илгээж, сонгогдогсдыгоо дэлхийн хязгаараас тэнгэрийн хаяа хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно. Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй.