МАРK 11:12-21

МАРK 11:12-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсжээ. Тэгээд холоос навчит инжрийн модыг харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр хүрч ирээд навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн улирал болоогүй байв. Есүс тэр модонд —Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа. Тэд Иерусалимд ирцгээлээ. Есүс сүмд ороод, тэнд юм худалдаж байсан болон худалдан авч байсан хүмүүсийг хөөж эхлэн, мөнгө сольдог хүмүүсийн ширээнүүдийг, тагтаа зарж байсан хүмүүсийн сандлуудыг нь хөмрүүлж унагаав. Тэрээр сав суулга зөөж сүмээр дайрч явахыг хэнд ч зөвшөөрсөнгүй. Есүс сурган, тэдэнд хандан —“Миний гэр бол бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэнэ” гэж бичигдээгүй гэж үү? Гэтэл та нар түүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэв. Ахлах тахилч нар болон хуулийн багш нар үүнийг сонсоод, Есүсийг хөнөөх арга замаа хайж байлаа. Учир нь олон түмэн бүгд Түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байсан юм. Орой болох бүрд тэр хотоос гарч явдаг байлаа. Өглөөгүүр тэр хавиар өнгөрөн явахдаа нөгөө инжрийн мод үндэснээсээ эхлэн хатсаныг тэд үзэв. Петр санаж, —Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж гэхэд

Хуваалцах
МАРK 11 унших

МАРK 11:12-21 Ариун Библи 2013 (АБ2013)

Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсжээ. Тэгээд навчирхаг инжрийн модыг холоос харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр очоод, навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн цаг болоогүй байв. Есүс тэр модонд —Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа. Тэд Иерусалимд ирцгээлээ. Есүс сүмд ороод, тэнд байсан худалдаачдыг болон худалдан авагсдыг хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхив. Сав суулга зөөж, сүмээр явахыг Тэрээр хэнд ч эс зөвшөөрөв. Есүс тэдэнд заан, —“Миний гэр бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн бус уу? Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгожээ гэв. Ахлах тахилч нар ба хуулийн багш нар үүнийг сонсоод, Есүсийг хөнөөх арга зам хайж байлаа. Учир нь олон түмэн бүгд Түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байв. Орой болоход тэр хотоос гарч явдаг байлаа. Өглөөгүүр тэр хавиар өнгөрөхдөө, нөгөө инжрийн мод үндэснээсээ хатсаныг тэд үзэв. Петр санаж —Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж гэхэд

Хуваалцах
МАРK 11 унших