МИКА 5:1-5
МИКА 5:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Цэргийн бүлгүүдийн охин оо, өөрсдийгөө цэргийн бүлгүүд болгож цуглуул. Тэд биднийг бүсэлсэн. Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадах болно. Харин Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно. Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”. Тийм учраас төрүүлэхээр өвдөж буй эмэгтэй нь хүүхдээ төрүүлэх цаг хүртэл тэднийг Тэр өгөх болно. Тэгээд Түүний үлдсэн ах дүүс нь Израилийн хөвгүүд уруу буцах болно. Тэр босож, ЭЗЭНий хүчээр, Өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийн сүр жавхлангаар Өөрийн хонин сүргээ хариулах болно. Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл агуу байх учраас тэд амар тайван амьдрах болно. Тэгээд энэхүү Нэгэн нь энх амгалан байх болно.
МИКА 5:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Дайчин охид оо, жагсагтун! Тэд биднийг бүсэлсэн. Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадна. Гэвч Ефратын Бетлехем ээ, Иудагийн овгуудын дунд чи өчүүхэн авч, Надад Израилийг захирах Нэгэн нь Чамаас гарах болно. Тэр нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй” Тиймээс нярайлах гэж буй нь төрөх цаг хүртэл Тэднийг Тэр өгөх болно. Тэгээд Түүний үлдсэн ах дүүс нь Израилийн хөвгүүд уруу буцах болно. Тэр босож, ЭЗЭНий хүчээр, Бурхан ЭЗЭНийхээ нэрийн сүр жавхлангаар Хонин сүргээ хариулах болно. Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл Агуу байх учраас Тэд амар тайван амьдрах болно. Тэгээд энэхүү Нэгэн нь Амар тайван байх болно. Ассиричууд газар нутгийг маань эзэлж, Бэхлэлтүүд дээр маань гишгэчвээс Бид түүний эсрэг долоон хоньчин, Найман удирдагчийг босгох болно.