МАТАЙ 9:18-26

МАТАЙ 9:18-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс тэдэнд эдгээрийг ярьж байх зуур, тэнд нэгэн захирагч ирж, Түүний өмнө мөргөөд, —Миний охин дөнгөж саяхан үхчихлээ. Харин Та очиж түүнд гар хүрвэл охин минь амьдрах болно гэжээ. Есүс босож, түүнийг даган явахад шавь нар нь ч бас хамт явлаа. Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй Түүний ард ирж, дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад ингэхдээ тэр эмэгтэй —Хэрэв Түүний дээлд нь л хүрвэл би эдгэнэ гэж өөртөө үглэн байжээ. Харин Есүс эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад —Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг эдгээлээ гэлээ. Тэр даруй эмэгтэй эдгэрчээ. Тэгээд Есүс захирагчийн гэрт очоод, бишгүүрчдийг болон дуу шуу болсон олныг харж, — Гарцгаа. Охин үхээгүй, харин унтаж байна гэхэд тэд Түүнийг шоолон инээлджээ. Тэднийг гарсны дараа Есүс дотогш орж, охины гараас барихад охин босов. Энэ тухай зар тэр нутаг даяар таржээ.

Хуваалцах
МАТАЙ 9 унших

МАТАЙ 9:18-26 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс тэдэнд эдгээрийг ярьж байх зуур, гэнэт тэнд нэгэн захирагч ирж, Түүний өмнө мөргөөд —Охин минь дөнгөж сая үхчихлээ. Гэвч Та очиж, түүн дээр гараа тавибал охин минь амилах болно гэжээ. Есүс босож, түүнийг дагахад шавь нар нь ч бас дагав. Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад тэр эмэгтэй —Түүний дээлд нь л хүрчихвэл би эдгэнэ гэж өөртөө үглэн байжээ. Есүс харин эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад —Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав гэлээ. Тэр цагаас эмэгтэй эдгэрчээ. Тэгээд Есүс захирагчийн гэрт очоод, бишгүүрчдийг болон орь дуу болсон олныг хараад — Гарцгаа. Охин үхээгүй, харин унтаж байна гэхэд тэд Түүнийг шоолон инээлджээ. Тэднийг гарсны дараа Есүс дотогш орж, охины гараас барихад охин босов. Энэ тухай зар тэр нутаг даяар таржээ.

Хуваалцах
МАТАЙ 9 унших