МАТАЙ 9:1-7
МАТАЙ 9:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр завинд сууж, гатлан явсаар Өөрийн хотдоо ирлээ. Хүмүүс саа өвчтэй нэгэн хүнийг дэвсгэртэй нь Түүн уруу авчрахад, Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд —Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв. Хуулийн багш нарын зарим нь —Энэ хүн Бурханыг доромжилж байна хэмээн боджээ. Есүс тэдний бодлыг мэдээд, —Та нар зүрх сэтгэлдээ юунд бузар мууг бодно вэ? “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд, Тэрээр саа өвчтэй хүнд —Бос, дэвсгэрээ аваад, гэртээ харь гэсэнд, мөнөөх хүн босож гэрийн зүг явлаа.
МАТАЙ 9:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр завинд сууж, туулан явсаар Өөрийнхөө хотод ирлээ. Үзэгтүн, нэгэн саа өвчтөнийг дэвсгэртэй нь Түүнд авчрахад Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд —Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв. Үзэгтүн, хуулийн багш нарын зарим нь —Бурханыг энэ доромжилж байна хэмээн боджээ. Есүс тэдний бодлыг мэдээд —Юунд та нар зүрхэндээ ёрын мууг бодно вэ? “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд, Тэрээр саа өвчтөнд —Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд мөнөөх нь босож, гэрийнхээ зүг явлаа.