МАТАЙ 7:1-9
МАТАЙ 7:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү. Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ. Чи ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атал яагаад өөрийн нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ? Эсвэл, өөрийн чинь нүдэнд дүнз байх атал ах дүүстээ “Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье” гэж хэлнэ гэж үү? Хоёр нүүрт хүн чи, эхлээд нүднээсээ дүнзээ авч хая, тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхдаа сайн харах болно. Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайны өмнө бүү хая. Тэд түүнийг хөл дороо гишгэчихээд, эргэж чамайг хэсэглэн тастчих вий. Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу?
МАТАЙ 7:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно. Нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? Эсвэл, нүдэнд чинь дүнз байгаа атал ах дүүдээ “Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье” гэж чи яаж хэлж чадна вэ? Хоёр нүүрт чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авч хая. Тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртэс авч хаяхдаа сайн харах болно. Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайн өмнө бүү хая. Тэд түүнийг хөл дороо гишгэчихээд, эргэж та нарыг хэсэглэн тасчих вий. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу?